Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1279 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 896 нь Улаанбаатарт, 383 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14 939 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 6903-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 304 иргэний бие нэн хүнд байна.