Шуурхай
  1. Өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа
  2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
  3. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна
  4. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа
  5. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
  6. “Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа
  7. Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа
  8. Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
  9. “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
  10. “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ
  11. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  12. “Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм
  13. Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  14. Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа
  15. Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
  16. Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  17. “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана
  18. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ
  19. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  20. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  21. МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА
  22. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ зарлалаа
  23. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
  24. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
  25. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  26. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  27. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав
  28. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
  29. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярт оролцлоо
  30. Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ
  31. Монголын эмч нарын VII их хурал эхэллээ
  32. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа
  33. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцол чухал
  34. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  35. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцлоо
  36. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж, мод тарилаа
  37. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ
  38. Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
  39. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  40. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
  41. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Г.Бердымухамедов-той уулзлаа
  42. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
  43. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
  44. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа
  45. Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа
  46. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
  47. Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа
  48. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ
  49. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ
  50. Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нар 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Огузхан”-ы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Туркменистаны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, түүний дотор хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон Туркменистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн тэрбээр Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгч С.Бердымухамедов хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэдчухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх он жилүүдийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсныг Ерөнхийлөгч нар сайшаан тэмдэглэв.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа чухал гэдэгт талууд санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулсныг онцлов.

Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан Монгол, Туркменистаны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв.

Ерөнхийлөгч С.Бердымухамедов айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулж буйг сайшааж, энэ нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд соёл, урлагийн харилцаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцолж, энэхүү сайхан уламжлалын тод илрэл болсон “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг Ашхабад хотноо амжилттай зохион байгуулсанд баяртай буйгаа илэрхийлэв.

Манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг талууд өндрөөр үнэлж, Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т ойрын хугацаанд нэгдэн орох асуудлыг туркменистаны тал судлан үзэхээ илэрхийллээ.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо.

Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэл” гаргалаа.