Шуурхай
  1. МОНГОЛ УЛС БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН СТРАТЕГИ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ АНХААРЧ АЖИЛЛАДАГ
  2. ЦӨЛЖИЛТИЙН 87% ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ
  3. Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны боломжийг өргөтгөв​
  4. ШАВЖНЫ ЭРЛЭГ...
  5. ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
  6. ​ Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэмэр оруулахаа илэрхийллээ
  7. Замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг уриалж байна
  8. Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  9. Арлын Панам дэлхийн анхаарлыг шинэ түвшинд гаргахыг зорьж байна
  10. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
  11. COP16-ААС COP 30 ХҮРТЭЛХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ НЭГТГЭХ, ГАЗАР НУТАГ, ЦАГ УУР, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ
  12. ​COP30 МОНГОЛ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 30.3% БУУРУУЛАХ АМЛАЛТ, БОДЛОГОО ТАНИЛЦУУЛНА
  13. СЭТГҮҮЛЧДИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
  14. НҮБ-ын төлөөлөгчид COP17 төслийн талбайд мод тарила
  15. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байна
  16. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажлуудтай танилцла
  17. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас Монгол улс 1.5 тэрбум ам долларын санхүүжилт босгох боломжтой
  18. “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно
  19. Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна
  20. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа
  21. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна
  22. Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
  23. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
  24. Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ
  25. Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
  26. Дунд голын ай савыг цэвэрлэж байна
  27. Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна
  28. Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  29. НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байн
  30. Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна
  31. Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ
  32. Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй
  33. Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
  34. Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
  35. Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
  36. “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
  37. Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
  38. Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  39. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
  40. Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  41. Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ
  42. Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа
  43. Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
  44. Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
  45. Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  46. Нийслэлийн өдөр, даншиг наадмын цам харайх ёслолд 120 гаруй цамчин бүжин наадаж байна
  47. МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна
  48. 10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина
  49. Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна
  50. Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа

Монголын эдийн засгийн форум-2025 энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордонд болж, эхний өдрийн хуралдаанаар “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засгийн форумын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгууллаа.

Энэхүү хуралдаанаар нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд: Санхүүжилт ба төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, хуралдаанд оролцогчдын санал, туршлага солилцлоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Томоохон төслүүд хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах үүднээс өнгөрсөн нэг жилд Улаанбаатар хоттой холбоотой 90 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын орчныг дэвшилтэт түвшинд хүргэлээ. Энэ удаад нийслэлийн эдийн засгийн шинэ бүтэц бий болгох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг санаачлан зохион байгуулж байна. Бидний дунд хугацаанд төлөвлөн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг цаг алдалгүй шийдвэрлэх, хөгжлийн мега төслүүдийг зөвхөн төсвийн хүрээнд бус төр, хувийн хэвшлийн түншлэл, олон талт хамтын ажиллагаан дор хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот дотоод, гадаадын бонд гаргаж, эрчим хүч, орон сууцны төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөлөө. Энэхүү хуралдаанаар бидний хамтын ажиллагаа, уялдаа холбоо зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол Улсын хөгжил болоод төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд хүргэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Улаанбаатар хотоос 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах чиглэлээр Улаанбаатар метро, Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Тусгай замын автобус, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн замын тээвэр, Трам, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзвар төслийг бүтээн байгуулна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ТЭЦ-5, Тархмал эх үүсвэр, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг тус тус хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Хүннү хот, Туул усан цогцолбор, Лаг шатаах үйлдвэр, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Олон улсын зочид буудал, Баруун далай орд гэсэн 24 мега төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС